ГОВЬ-АЛТАЙ: Хурдан морины уралдаан зохион байгуулахыг тавдугаар сарын 1-нийг хүртэл хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан зохион байгуулахыг тавдугаар сарын 1-нийг хүртэл хориглов.
Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу дээрх шийдвэр гаргасантай холбогдуулан энэ оны тавдугаар сарын 1-нийг хуртэлх хугацаанд хурдан морины төрөл бүрийн уралдаан, тухайлбал, бооцоот болон цолны мялаалга, найр, үсэргээ, сунгааны уралдаан зохион байгуулах, оролцохыг хориглосон юм.
Уг шийдвэрийг малчид, иргэд, ялангуяа уяачид, эцэг эхчүүдэд сурталчлан, өвөл, хаврын байгаль, цаг агаарын таагүй нөхцөлд морины уралдааны үед үүсэж болзошгүй сөрөг нөлөө, үр дагаврыг ойлгуулан таниулахыг холбогдох алба хаагчдад үүрэг болгосон байна.