ХОВД: 8500 гаруй толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-24 13:13:28

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 17 суманд мал төллөх, тарга тэвээрэг муу малд өвс,  нэмэгдэл тэжээл өгөх гэх мэт хаваржилтын бусад ажил үргэлжилж байна. 


Үүнд цаг агаар таагүй нөлөө үзүүлж, өндөр уулын бүсийн сумдад салхи шуурга их  байснаас төл мал даарч бээрэх, хээл хаях, малын зүй бус хорогдол гарах тохиолдол нэмэгджээ.

Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас долоо хоног бүрийн лхагва гарагт малын хорогдлын мэдээлэл, судалгааг хөдөөгийн сумдаас авч буй.

Ховд аймагт энэ сарын 19-ний өдрийн байдлаар 8561 толгой мал хорогджээ.

Үүнд тэмээ 17, адуу 582, үхэр 1100, хонь 2421, ямаа  хамгийн их буюу 4441 хорогдсон байна.  

Холбоотой мэдээ