ХОВД: Мал төллөлт 18 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-24 13:52:09

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Судалгаагаар 2025 онд Ховд аймгийн хэмжээнд 1425.6 мянган толгой хээлтэгч төллөнө. 

Үүнээс энэ сарын 19-ний өдрийн байдлаар 256.8 мянган толгой мал төллөжээ.

Тодруулбал, ингэ 632, гүү 443, үнээ 3262, хонь 103222, ямаа 149315  төллөсөн байна.

Ийнхүү Ховд аймагт мал төллөлт одоогоор 18 хувьтай үргэлжилж байна.  

Одоогийн байдлаар Ховдод 250.4 мянган толгой төл мал бойжиж буй. 

Төл бойжилт аймагт дунджаар 97.5 хувьтай байгаа ба 6420 төл мал хорогджээ.

Мөн 22306 толгой мал хээл хаясан мэдээллийг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өглөө.


Онцлоход, Манхан, Дарви, Алтай сумын малчид хамгийн олон төл мал хүлээн авчээ. Тус сумдад төл бойжилт 40 мянгаас дээш байна.  


Холбоотой мэдээ