Хөвсгөл нуураар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-03-24 17:14:09

Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас цаг агаар дулаарч Хөвсгөл нуурын мөсөнд хил гарах, өрх гарах нь эрс нэмэгдсэн тул иргэдийг хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.


Тодруулбал, Хатгал тосгон Хөвсгөл нуурын доорх газруудад мөс задарч өрх үүссэн байгаа тул Цагааннуур, Чандмань-Өндөр, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Ханх чиглэлд хөдөлгөөн үйлдэж байгаа иргэд, тээвэрчид мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг онцгойлон анхааруулж сэрэмжлүүллээ.


Тойлогтын үзүүр, Агьт, Доод модот буланд өрх гарсан, Хилт, Модотын шанаа, Загастай, Хэц өвөр даваа зэрэг газарт хар, цагаан хил гарсан байна.


Өрх гэдэг нь хөлдөөгүй ус мэлтэлзэж байдаг. Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг бол цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагдахыг хэлдэг.




 

Холбоотой мэдээ