Ши Жиньпин гадаадын томоохон компаниудын удирдлагуудтай уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН, 2025 оны гуравдугаар сарын 28 /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин гадаадын томоохон компаниудын удирдлагуудтай уулзсан тухай “Xinhua” агентлаг мэдээлжээ.
Уулзалт Бээжин хот дахь Ардын их хурлын ордонд болсон байна.
Хятадын хөгжлийн форум Бээжин хотод гуравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд болж, түүнд "Apple", "AstraZeneca", "Blackstone", "BMW", "Otis", "Samsung", "Siemens", "Pfizer" зэрэг гадаадын компаниудын 80 гаруй төлөөлөгчид оролцжээ.
Өнгөрсөн онд Хятадад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 826.25 тэрбум юань буюу 114.76 тэрбум доллар болсон нь 2023 оныхоос 27.1 хувиар буурсан байна.