ХОВД: Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах журмыг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-28 16:36:49

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Судалгаагаар Ховд аймагт 716 дурсгалт газрын 7377 дурсгал, хөшөө, хиргисүүр, хүн чулуу бүртгэлтэй байна.  

Мөн улс, аймагт бүртгэлтэй 27 түүхийн дурсгалт газрыг гэрээгээр хамгаалж буй.

Өнөөдөр Ховд аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаан болж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр хамгаалуулах журмыг шинэчлэн батлах тухай хэлэлцэв. 

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар түүхэн дурсгалт газрыг орон нутаг хариуцан хамгаалах ёстой.

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд есөн иргэнд сард 30 мянган төгрөгийн урамшуулал өгч байсан. Цаашид 15 хүн хамгаалагчаар ажиллах ба урамшууллыг сард 100 мянга, улиралд 300-500 мянган төгрөг болгон нэмэгдүүлжээ.  

Холбоотой мэдээ