ОРХОН: Д.Цогзолмаа шилдэг эмчээр шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон эрүүл мэндийн салбарын шилдэг эмчийг шалгаруулах "Эрдэнийн чагнуур" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Ёслолын үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбарт
ажиллаж буй 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, удирдлагууд оролцсон бөгөөд 8 эмч
нэр дэвшин өрсөлдөж, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн
тасгийн их эмч Дашдондогийн Цогзолмаа шалгарлаа.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх зорилгоор 2017-2024 онд хэрэгжүүлсэн "Эмч" хөтөлбөрийн хүрээнд сүүлийн 2 жил давхардсан тоогоор 113 эмч, эмнэлгийн мэрэгжилтэн гаднын өндөр хөгжилтэй улс оронд туршлага судалжээ.
Үр дүнд орон нутагтаа 58 нэр
төрлийн эмчилгээ, үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна.