“Авлигын эсрэг бид хамтдаа” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-28 15:43:50

Өмнөговь аймгийн ЗДТГ, аймгийн Прокурорын газартайгаа хамтарч “Авлигын эсрэг бид хамтдаа” аяныг өрнүүлж байна. Тус аян 10 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ыг хүртэл үргэлжлэх юм.

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14. дүгээр зүйлд заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар нь орон нутагтаа авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү төлөвлөгөөг аймгийн Засаг даргын А/76 захирамжаар батлуулан хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд  ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд "Ард олны ашиг сонирхол өндөр тэнгэр мэт, амин хувийн ашиг сонирхол өвсний шүүдэр мэт" сэдэвт эссэ бичлэг, гар зургийн уралдааныг зарлах юм байна. Мөн насанд хүрэгчдийн дунд авлигын эсрэг хамтдаа сэдэвт гэрэл зургийн уралдааныг зарлаж шилдгүүдийг шалгаруулахаас гадна авлигын эсрэг хууль тогтоомжуудаар гарын авлага бэлтгэж аймгийн хэмжээнд тараах ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ