ДОРНОГОВЬ: Даяанчийн хад

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-04-01 12:11:53

Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн болон түүхийн онцлох газраас цувралаар хүргэж байна.


Иххэт сумын төвөөс урагш 18 км-т орших Бүсийн чулуунд орших Даяанчийн хад хэмээх зуурсан гурил давхарлан тавьсан юм шиг хэлбэртэй хад байдаг. Эл хад гэрийн буйрны хэмжээ бүхий зайтай. Нутгийн иргэдийн ам дамжин ярьдаг домгоос дурдвал, эрт үед нэгэн даяанч лам эрдэм номоо бясалгах газар нутаг сонирхон явж байгаад замд нь хүн амьдарч болмоор гэрийн буйрны хэмжээтэй дугуй ханатай маш тохилог хад тааралджээ.


Тэр хадны дэргэд ус тогтдог байж. Лам энэ газрыг сонгон бясалгалаа хийснээр Даяанчийн хад буюу гэр хад хэмээн нэрийдсэн гэдэг.

Холбоотой мэдээ