ӨНӨӨДӨР: "Дотуур байр 2.0" Үндэсний III зөвлөгөөн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-09 06:42:55

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


9:00 цагт: “Дотуур байр 2.0” Үндэсний III зөвлөгөөн Холлидэй Инн зочид буудалд болно.

10:00 цагт: Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно. 

10:00 цагт: УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот төлөвлөлттэй холбоотой олон улсын болон Япон улсын туршлага жишээ” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнд илтгэл тавина.

11:00 цагт: Азийн хөгжлийн банкнаас “Азийн хөгжлийн төлөв 2025” тайлан болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг Шангрила зочид буудалд танилцуулна.

11:30 цагт: Иргэн Д.Дорждагва Улаанбаатар хотын хорт утаа, түгжрэлийг 2025 оны өвлөөс өмнө маш бага зардлаар, эдийн засагт өндөр үр ашигтайгаар 80 хувь хүртэл шийдэх боломжтой талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө. 

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.


Орон нутагт:

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2025 аяны нээлт Сэлэнгэ аймагт болно.

Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болж буй багш хөгжүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл болно.

-Улсын физикийн 36 дугаар олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжилж байна.


Хилийн чанадад:

-Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар чуулга уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо энэ сарын 9-нийг хүртэл болж байна.

-Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн Токио хотноо энэ сарын 14-нийг хүртэл гарч байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

Холбоотой мэдээ