Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбожид айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /TASS/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин дөрөвдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Вьетнам, Малайз, Камбож улсуудад төрийн айлчлал хийнэ гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Тэрбээр Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга То Лам, Вьетнамын Ерөнхийлөгч Луонг Куонг нарын урилгаар дөрөвдүгээр сарын 14-15-нд Ханойд айлчилна гэж мэдэгдэлд дурдсан байна. БНХАУ-ын дарга дөрөвдүгээр сарын 15-18-нд Малайзын хаан Ибрахим, Камбожийн хаан Нородом Сихамони нарын урилгаар Куала-Лумпур болон Пномпенд айлчлах аж.
Вьетнам, Малайз болон Камбож нь Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны (АСЕАН) гишүүн улсууд бөгөөд Хятад улсын тус холбооны орнуудтай хийсэн худалдааны эргэлт 2024 онд өмнөх оныхоос 7.8 хувиар өсөж, 982.33 тэрбум ам.долларт хүрчээ.
АСЕАН-ы орнуудаас Хятадын гол худалдааны түнш бол Вьетнам бөгөөд АСЕАН-Хятадын нийт худалдааны эргэлтийн 27 орчим хувийг (260.65 тэрбум ам.доллар) эзэлж байна.