ДУНДГОВЬ: Мандалговийн иргэд цэвэршүүлсэн ундны ус хэрэглэдэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-04-14 15:58:58
altantogos

Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн төв Мандалговийн ундны ус хангамжийн шугамд усыг зөөлрүүлж, ионжуулан бактери устгах зориулалттай төхөөрөмж суурилууллаа.


2022 оноос тус аймагт төв суурин газрын 68 уст цэгийн ундны усанд нарийвчилсан шинжилгээ судалгаа хийж, энэхүү судалгааны дүнд үндэслэн ус цэвэршүүлэх төхөөрөмж суулгах ажлыг шат дараатай хийж байгаа юм.


Аймгийн төвийн хувьд иргэдийн эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудал нь ундны ус хатуулаг өндөртэй, хлоржуулах төхөөрөмж байхгүйгээс элдэв өвчин гарах эрсдэлтэй байсан юм.


Ийнхүү төхөөрөмж суурилуулснаар аймгийн төвийн айл өрхүүд ирэх 7 хоногоос ундны усыг цэвэршүүлэлгүйгээр шууд хэрэглэх боломж бүрдэж байна. 


Холбоотой мэдээ