ДОРНОГОВЬ: Өсвөрийн даамчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Энэ оны дөрөвдүгээр сарын 6-11-ний хооронд Улаанбаатар хотноо болсон улсын аварга шалгаруулах өсвөрийн даамчдын тэмцээнд Дэлгэрэх сумын өсвөрийн 10 тамирчин амжилттай оролцлоо.
Тэмцээний 5-6 насны охидын ангилалд Л.Халиун алтан медаль, 5-6 насны хөвгүүдийн ангилалд
Б.Болдсүх хүрэл медаль, 11-13 насны охидын ангилалд Л.Хулан
шагналт байрт
шалгарч, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилд
оролцох эрх тус тус хүртжээ.
Өсвөрийн тамирчдыг дасгалжуулагч багш болон эцэг эх, асран хамгаалагч нар нь дагуулан явж тэмцээнд оролцуулсан байна. Монгол Улсад 100 буудалт даамын спорт үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд зохиосон улсын аварга шалгаруулах өсвөрийн даамын тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 690 гаруй тамирчин оролцжээ.
Өсвөрийн тамирчдыг даамын спортын мастер,
даамын спортын олон улсын шүүгч, багш М.Ганбаатар дасгалжуулсан бөгөөд тэрбээр өсвөрийн олон тамирчныг дасгалжуулж байснаас гадна тив дэлхий, олон
улсын тэмцээний шүүгчээр оролцож байжээ.