БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр 178 хүн оны эхний улиралд зуучлуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсад ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо 2024 оны нэгдүгээр улирлынхаас 1.8 мянган хүнээр илүү байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
2025 оны нэгдүгээр улиралд гадаадын 103 улсын 9.9 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготой хөдөлмөр эрхэлж байна. Мөн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийдэг гадаадын иргэд байгаа юм.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж
буй гадаадын иргэдийн 8.5 мянга нь эрэгтэй, 1.4 мянга нь эмэгтэй. Эрэгтэйчүүд
бүх насны бүлэгт давамгайлж байгаа аж. Харин 35-39 насныхан хамгийн их 1.8
мянга, 20 хүртэлх насныхан хамгийн бага 115 байгаа аж.
Бакалаврын болон дипломын дээд
боловсролтой 3.5 мянга, техникийн болон мэргэжлийн боловсролтой 3.7 мянга,
бүрэн дунд боловсролтой 1.3 мянга, тусгай мэргэжлийн дунд боловсролтой 1.1
мянга, магистр, доктор 289, суурь болон бага боловсролтой 105, боловсролгүй 4
иргэн байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж
буй гадаад иргэдийн 60.2 хувь нь БНХАУ-ын, 6.4 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг
Улсын, 5.3 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын, 4.9 хувь нь Филиппин
Улсын, 3.3 хувь нь ОХУ-ын, 2.9 хувь нь БНСУ-ын, 2.8 хувь нь АНУ-ын, 1.7 хувь нь
Бүгд Найрамдах Турк Улсын, 1.5 хувь нь Австралийн Холбооны Улсын, 11.1 хувь нь
бусад улсын харьяат аж.
Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн
2.5 мянга нь уул уурхай, олборлолтын, 1.3 мянга нь боловсролын, 1. 2 мянга нь
бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 1.1
мянга нь боловсруулах үйлдвэрлэлд, 1.1 мянга нь барилгын, 608 тээвэр ба
агуулахын, 1. 5 мянга нь бусад салбарт, олон улсын байгууллага, суурин
төлөөлөгчийн газарт 648 хүн ажиллаж байна.
Уул уурхай, олборлолтын салбарт
747 хүнээр нэмэгдэж, барилгын салбарт 219 хүнээр буурсан аж.
Ажиллаж буй байгууллагын
хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд, 8.8 мянга нь хязгаарлагдмал хариуцлагатай
компанид, 279 нь төрийн бус байгууллагад, 85 нь төрийн өмчит аж ахуйн тооцоотой
үйлдвэрийн газарт, 29 нь төсөвт байгууллагад, 19 нь хувьцаат компанид, 5 нь
нөхөрлөлд, 622 нь бусад байгууллагад ажилладаг.
Ажил мэргэжлээр авч үзвэл, 4
мянга нь мэргэжилтэн, 2.2 мянга нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн, 1.7
мянга нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох үйлчилгээний ажилтан аж.
Байршлаар авч үзвэл, 4.2 мянга нь
Улаанбаатарт, 4.2 мянга нь Төвийн бүсэд, 932 нь Зүүн бүсэд, 303 нь Баруун
бүсэд, 214 нь Хангайн бүсэд байна.
Өмнөговь аймагт 1.9 мянга,
Дорноговь аймагт 1.2 мянга, Төв аймагт 889, Дорнод аймагт 543 гадаад иргэн ажил
эрхэлж байгаа нь бусад аймагтайгаа харьцуулахад хамгийн олон байх жишээтэй.
Монгол Улсаас хөдөлмөрийн
гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр
213 хүн гадаадад зуучлагджээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 111 хүнээр
буурчээ. Хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр 178 иргэн БНСУ руу,
35 нь японд зуучлагдсан аж.
Цалин хөлстэй хөдөлмөрийн
гэрээгээр зуучлагдсан иргэдийн 175 нь эрэгтэй, 38 нь эмэгтэй. Эдгээр иргэдийн
хамгийн их 32.9 хувь нь 25-29 насныхан, хамгийн бага 1 хувь нь 45-54 насныхан
байна.
Зуучлагдсан иргэдийн 65 нь бүрэн
дунд, 38 нь бакалавр, 11 нь тусгай мэргэжлийн дунд, 5 нь техникийн болон
мэргэжлийн боловсролтой, 94 нь боловсролгүй гэж тэмдэглэгдсэн аж.
Тэдний хамгийн олон 164 нь боловсруулах үйлдвэрлэлт, хамгийн цөөн 1 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт зуучлагджээ.