ТӨВ: Монгол хэл, бичгийн шалгалтыг 1845 сурагч өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол хэл, бичгийн шалгалт 4 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг эхлэх бөгөөд тус шалгалтад Төв аймгийн 1845 сурагч орно.
Тодруулбал, аймгийн хэмжээнд 10 дугаар ангийн 191, 11 дүгээр ангийн 767, 12 дугаар ангийн 887 сурагч оролцоно.
Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн хичээлийн байранд шалгалтыг зохион байгуулж, даалгавар, дасгал ажлыг 100 минут хийж гүйцэтгэнэ. Шалгалт 4 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагаас 12-р ангиар эхэлж, 4 дүгээр сарын 19-ний өдрийн 10:00 цагт 11-р анги, 14:00 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.
2014 оноос Засгийн газрын тогтоолын дагуу элсэлтийн шалгалт
өгөх сурагчдаас монгол хэл бичгийн шалгалт авах болсон. Тус шалгалт нь “Эх
хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёлын түвшнийг
дээшлүүлэх, эх хэлний дархлааг сайжруулах” зорилготой юм.