УВС: Бяцхан инженерүүд ур чадвараараа өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-04-17 16:37:00

Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх ур чадварыг дэмжсэн “Бяцхан инженерүүд-2025” уралдаан өнөөдөр нээлтээ хийлээ.


Энэ жилээс эхлэн анх удаагаа зохион байгуулж буй “Бяцхан инженерүүд-2025” уралдаанд Увс аймгийн 31 цэцэрлэгийн 124 хүүхэд, 30 багш оролцож, авьяас чадвар, ур ухаанаа сойх гэж байна.


Тэмцээнд оролцогчид монгол ахуй, ирээдүйн инженерүүд, ухаалаг ээлтэй хот, эх дэлхий, ногоон байгууламж гэсэн төрлүүдээр бүтээл хийж өрсөлдөх юм.

Холбоотой мэдээ