СЭЛЭНГЭ: Х.Даваахүү Сүхбаатарын одон хүртэж, Ю.Жигмэддорж гавьяат механикжуулагч боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-18 14:33:07

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.  

 

Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Х.Даваахүүг Сүхбаатарын одонгоор шагналаа.

 

Түүний ажил амьдралын 40 гаруй жил нь газар тариалангийн салбартай салшгүй холбоотой бөгөөд Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын даргын албыг 10 гаруй жил хашсан, аймгийн томоохон бодлого, шийдвэрүүдэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж явсан ахмад төрийн зүтгэлтэн юм.  

 

Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Ю.Жигмэддорж Монгол Улсын Гавьяат механикжуулагч цол хүртлээ.

 

Ю.Жигмэддорж нь хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй 51 жил хоёргүй сэтгэлээр зүтгэж, тэр дундаа газар тариалангийн салбар, Атрын 2, 3, 4 дүгээр аянд гар бие оролцож, олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа нэгэн юм.   

Холбоотой мэдээ