Европын лигийн тэмцээний хагас шигшээд тоглох багууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-04-18 16:17:38

ЛОНДОН,2025 оны дөрөвдүгээр сарын 18. /ТАСС/. Өчигдөр болсон Европын лигийн тэмцээний шөвгийн наймын хариу тоглолтод Английн “Манчестер Юнайтед” баг нэмэлт цагт Францын “Лион”-ыг 5:4 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа.


МЮ-гээс Мануэль Угарте (10-я минута), Диогу Далот (45+1), Бруну Фернандеш (114, 11 м-ийн торгуулийн цохилт), Кобби Майну (120), Гарри Магуайр (120+1) нар гоол оруулсан байна. Харин "Лион" багийнхнаас Корентин Толиссо (71), Николас Тальяфико (78), Райан Шерки (105), Александр Ляказетт (110, 11 м-ийн торгуулийн цохилт) нар гоолджээ. 89 дэх минутанд хоёрдахь удаагаа шар хуудас авсан Толиссо талбайгаас хөөгдсөн байна.


Эхний тоглолтод хоёр баг 2:2 харьцаагаар тэнцсэн юм.


Одоо “Манчестер Юнайтед” баг хагас шигшээд Испанийн “Атлетико”-той, Английн "Тоттенхэм" баг Норвегийн "Будё-Глимт" багтай 5 дугаар сарын 1 ба 8-ны өдрүүдэд тоглох бол финалын тоглолт 5 дугаар сарын 21-нд Испанийн Бильбао хотод болно. 


Ташрамд дурдахад, өнгөрсөн оны тэмцээнд Италийн “Аталанта” баг түрүүлсэн бол Испанийн “Севилья” лигийн тэмцээнүүдэд 7 удаа аваргалжээ.  

 

Холбоотой мэдээ