ДОРНОГОВЬ: Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг Сайхандулаан суманд нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-04-23 11:59:59

Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг Сайхандулаан суманд нээлээ.


“Хурдан” цэг нь төрийн бүх шатны үйлчилгээ буюу орон нутгийн 73 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, нэгдүгээр шатлалын 164, олон шатлалын 291 лавлагаа мэдээллийг иргэдэд цахимаар болон операторын горимоор хүргэх юм.


Үүнд, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, зээлийн мэдээллийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гадаад паспорт захиалга, жолооны үнэмлэхний захиалга, иргэний үнэмлэх захиалга, малчны тодорхойлолт, бүх төрлийн татвар төлөлт зэрэг төрийн 43 байгууллагын 478 үйлчилгээ багтаж байна.


Сайхандулаан сум нь аймгийн төвөөс баруун хойш 90 км-т алслагдсан 1200 гаруй хүн амтай, мал аж ахуйд суурилсан эдийн засагтай.

Холбоотой мэдээ