Эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдыг ёс зүйн сургалтад хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-11-01 16:33:05

ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Монгол Улсын ШУА-ийн хамтарсан эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулиудын багш нарт зориулсан ёс зүйн сургалт маргааш болно.

Сургалт нь нийгмийн өөрчлөлт, үсрэнгүй хөгжлийн өнөө үед мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэх, сургалт судалгааны ажил хийхэд ёс зүйн мэдлэг болон ёс суртахууны хүмүүжлийн чиглэлийн мэдлэг, мэдээллийг олгох, түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Сургалтад их, дээд сургуулийн 30 гаруй багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын төлөөлөл оролцоно.

Сингапур, Намиби, Кувейт улсын их, дээд сургуулиудаас ёс зүйн ухааны профессор багш нар хүрэлцэн ирж сургалтыг удирдан явуулах юм. Сургалтад зориулан ЮНЕСКО-гийн био-ёсзүйн үндсэн сургалтын хөтөлбөрийн кейс судалгааны цувралаас “Хүний эрхэм чанар ба хүний эрхийн кейс судалгаа” номыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлээд байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ