Төсөвт байгууллагууд нэгдсэн халаалтад холбогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Тариалан сумын төсөвт байгууллагууд нэгдсэн халаалтад холбогдоод байна.
Ингэснээр сургууль, цэцэрлэг, соёлын төв, ЗДТГ, эмнэлэг зэрэг төсөвт байгууллагууд тус тусдаа уурын зуух галлахаа больж, нэгдсэн нэг зуухнаас дулаан халаалтаа авах болсон байна.
Сумын төвийн нэгдсэн халаалтын ажлыг “Солонго талст” компани тэрбум орчим төгрөгөөр барьж гүйцэтгэжээ. Нийтдээ 1250 метр шугам тавьсан бөгөөд дорнын илчийн 1,5 мегватын зуухаар халааж байгаа аж. Зарим төсөвт байгууллагын халаалт муугаас өвлийн цагт гадуур хувцастайгаа ажил үүргээ гүйцэтгэдэг байсан бол нэгдсэн халаалтад холбогдсоноор энэ асуудал бүрэн шийдэгдсэн байна.
"Цаашдаа хувийн хэвшлийнхэн, айл өрхүүдийг нэгдсэн халаалтад холбох боломжтой" Тариалан сумын Засаг дарга С.Цолмон хэллээ. Тус сумын нутаг дэвсгэрт Хар тарвагатайн уурхай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Тариаланчууд хямд өртөгөөр, сумынхаа нутаг дэвсгэр дээрээс нүүрс татах давуу талтай.
Увс аймаг Б.Батхүү