СЭЛЭНГЭ: "Сувдан инээмсэглэл" шүд угаалтын бүсийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-25 19:51:46

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар ЭМЯ-наас зарласан “24/3 шүдээ угаа” аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн ивээл дор “Сувдан инээмсэглэл” шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр бүсчлэн зохион байгууллаа.

 

Тэмцээний Хараа бүсэд 9 сургуулийн 72 сурагч оролцож, Мандал сумын Хэрх тосгоны ЕБ-ын сургууль тэргүүлж, Мандал сумын 2-р сургууль дэд байрт шалгарлаа.

 

Мөн тэмцээний Хөтөл бүсэд 8 сургуулийн 64 сурагч оролцож, Орхонтуул сумын Рашаант тосгоны ЕБС тэргүүлж, удаах байрт Сайхан сумын ЕБ-ын 1-р сургууль шалгарав.

 

Сүхбаатар бүсийн тэмцээнд ЕБ-ын 7 сургуулийн 56 сурагч өрсөлдөж, Сүхбаатар сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль тэргүүлж, ЕБ-ын 3 дугаар сургууль удааллаа.

 

Цагааннуур, Ерөө бүсийн тэмцээн энэ сарын 29-ний өдөр болно.

 

Тэмцээний 1, 2 дугаар байрт шалгарсан багууд ирэх сарын 5-ны өдөр болох аймгийн аваргын төлөө өрсөлдөнө.


“Сувдан инээмсэглэл” шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн ЗДТГ, аймгийн ЭМГ, аймгийн Боловсролын газар хамтран зохион байгуулж байна.

 

Холбоотой мэдээ