Дулааны станц 15 хоногийн нүүрсний нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-01 23:46:38

Хөвсгөл аймгин Дулааны станц нь 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажилд нийт 75 төрлийн урсгал засваруудын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 15 хоногийн нүүрсний нөөцтэй байна.

Могойн голын уурхайгаас 8000 тн нүүрс татахаас 1423 тн татсан, Жилчиг булгийн уурхайгаас 4000 тн нүүрс татахаас 730,3 тн татсан,  Төмөртэйн уурхайгаас 4000 тн нүүрс татахаас 401,5 тн татсан нийт 1667,7 тн нүүрс нөөцөлсөн нь хагас сарын нөөц гэнэ. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаан байгаа учраас нүүрс бага зарцуулж байгаа бөгөөд хүйтэрсэн их ачааллын үед өдөрт 100 тн хэрэглэдэг аж. Үлдэгдэл 13445.2 тн нүүрсийг татах тээвэрлэгч сонгон шалгаруулах тээврийн ажлын тендер зарлаж тээвэр хийх компаниудыг шалгаруулж гэрээ байгуулж нүүрс таталтыг эхлүүлэх ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ