Увс нуур цөнгөө түржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монголын хамгийн том Увс нуур цөнгөө түржээ.
Увс нуур энэ жил баруун урд зүг рүү цөнгөө түрж байна. Увс
нуурын цөн аль тал руугаа түрнэ тэр жил тухайн газарт зуншлага сайхан болдог
гэж нутгийн өвгөд ярьдаг.
Увс нуур цөнгөө түрсэн үед нэгээс хоёр давхар байшингийн
дайтай мөсөн уул нуурын эрэг дээр үүсдэг. Нуурын цөн түрэх үеэр байгалийн
энэхүү ховор үзэгдлийг харах гэсэн хүмүүсийн цуваа нэг хэсэгтээ
нуурын зүг хөвөрдөг юм.
Жил бүрийн тавдугаар сарын дундуур нуур цөнгөө түрдэг байсан бол энэ жил харьцангуй эрт мөсөн бүрхүүлээ тайллаа. Энэ хавар салхи шуурга ихтэй, нуурын мөсний зузаан урд жилүүдээс харьцангуй нимгэн байсан нь эрт цөнгөө түрэхэд нөлөөлсөн байж болох талтай юм.