Аймгийн төсөвт самраас 1,3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-02 10:50:17

2016 онд Тариат сум 40,0 Хотонт сум 256,0 Цэнхэр сум 263,2 Булган сум 172,0 Жаргалант сум 120,0 Ихтамир сум 334,6 Эрдэнэбулган сум 189,7 сая төгрөгийн орлогыг буюу аймгийн хэмжээнд 1,3 тэрбум төгрөгийг самрын орлогоос төвлөрүүлжээ.

Архангай аймгийн ИТХ-аар баталсан төсвийн тодотголоор Байгаль орчин, аялал жуучлалын сайдын тушаалаар үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самрыг бэлтгэсэн аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний дагуу Ихтамир, Тариат, Жаргалант, Хотонт, Цэнхэр, Булган сумын орон нутгийн төсөвт байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрөөр төвлөрүүлсэн орлогыг 682,3 саяар нэмэгдүүлэн баталжээ. Харин Байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээлтийн зардалд тусгах мөнгийг тооцоолон ирэх оны төсөвт тусган зарцуулах аж.

2015 онд самраас Хотонт сум 200,0 Цэнхэр сум 540,0 Булган сум 284,0 Жаргалант сум 435,7 Ихтамир сум 112,8 Эрдэнэбулган сум 2,0 сая төгрөгийг буюу нийт 1,5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байжээ. Энэ жил самраас 0,2 тэрбум төгрөгөөр бага орлого олжээ.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ