Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Цаг уур орчны шинжилгээний газраас тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Сарын цаг
агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур
тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлдэг.
Баруун
(Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
Төв
(Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв)
Зүүн
(Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
Говь
(Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын
үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим
газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш
нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо
хэрэглэдэг.
Баруун
аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай,
Баянхонгорын ихэнх хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн хэмжээнд орох төлөвтэй байна. Нэгдүгээр
арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн
эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-2ºС-аар дулаан байх бол нэгдүгээр арав
хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар
арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар сэрүүсэх төлөвтэй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар дулаарна. Гэвч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хур
тунадас, уулаараа нойтон цас орж, салхи ширүүсч, шороон болон цасан шуурга
шуурч болзошгүй. Цаашдаа хур тунадас харьцангуй бага байх ба дундаж салхины
хурд ихтэй байх магадлал өндөр, харин гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд
ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай.
Төвийн
аймгуудын нутгаар. Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас
хүйтэн, Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим гэж гарчээ. Сэлэнгийн
зүүн хэсэг, Төв аймгийн нутгийн зүүн хагаст ОЖД-аас хур тунадас ахиу орно. Нэгдүгээр
арав хоногийн эхэн, гуравдугаар эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас
1-3ºС-аар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн
эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар
хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас,
уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуурга шуурч, сэрүүсэх төлөв
гарчээ. Цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар
хур тунадас орох магадлалтай.
Зүүн
аймгуудын нутгаар. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад
нутгаар дунджийн орчим байна. Хэнтийн
нутаг, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр хур тунадас ОЖД-аас ахиу орно.
Бусад нутгаар дунджийн орчим байх
төлөвтэй. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн
дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-2ºС-аар дулаан байна. Нэгдүгээр
арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав
хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар хүйтрэнэ. Сарын
эхний хагаст хур тунадас харьцангуй багатай. Гэвч салхи ихтэй байх магадлал
өндөр нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар
арав хоногийн ихэнх хугацаанд, ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуурга
ихтэй байх магадлал өндөр байна.
Говийн аймгуудын нутгаар. Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан байна. Хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, дунд үеэр ихэнх нутгаар дулаан байх юм. Гэвч нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бороо, зарим газраар хур тунадас орж, салхи шуургатай, сэрүүсэх төлөвтэй гарчээ. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2ºС-аар сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар дулаан байхаар байна. Түүнчлэн хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын муудалтууд ажиглагдах магадлалтай.
1979 оноос хойших хамгийн их хур тунадастай 5 дугаар сар 2003 оных байжээ
Баян-Өлгийн
нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд,
Хөвсгөлийн ихэнх, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр ОЖД-аар
0+6°C, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь,
Дорноговийн ихэнх нутгаар +12+18°C, бусад нутгаар +6+12°C дулаан байдаг
Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-30 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр
говь болон говийн бүс нутгаар ОЖД-аар хур тунадас 0-10 мм, бусад нутгаар 10-20
мм ордог байх юм.
Харин 1979-1982,
2014-2016 оны хооронд дараалан ОЖД-аас хүйтэн байсан. Мөн 1999-2002 онд
дарааллан ОЖД-аас дулаан байжээ. Гэхдээ 1995 оны 5-р сард ОЖД-аас 3°С-аар
хүйтэн байсан нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн хүйтэн, 2024 оны 5-р сард
ОЖД-аас 4°С-аар хамгийн дулаан сар болжээ.
Хур тунадасны хувьд
1979-1987, 1989-1991, 1993-1996, 2007-2009 онд дарааллан ОЖД-аас бага
байсан аж. Мөн 1988, 2002-2003, 2010,
2014, 2023 онд ОЖД-аас харьцангуй ахиу хур тунадас оржээ. Гэхдээ 2018 онд нийт нутгийн дунджаар ОЖД-аас
8.5 мм-ээр бага тунадас орсон нь түүхэн дэх хамгийн хуурай 5-р сар болжээ.
Харин 2003 онд ОЖД-аас 17.6 мм-ээр ахиу тунадас орсон нь 1979 оноос хойших хамгийн их хур тунадастай 5 дугаар сар болсон байна.
Энэ сард
агаарын температур нутгийн өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, зүүн хойд хэсгээр
ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нутгийн зүүн
хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.
Сарын эхээр баруун аймгуудын нутгаар, дунд үеэр ихэнх нутгаар дулаарна. Гэвч
нэгдүгээр арав хоногийн дундаас зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар
салхи шуура шуурч, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн
ихэнх хугацаанд хур тунадас орох төлөвтэй бол тавдугаар сар салхи шуурга ихтэй
байхаар байна. Иймд цаг агаарын богино хугацааны мэдээг өдөр тутам авч, цаг
агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг малчид,
тариаланчид, ард иргэдэд ЦУОШГ-аас зөвлөжээ.