Дэлхийн хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-05-01 19:12:01

БРАЗИЛИА, 2025 оны тавдугаар сарын 1 /DW/. Насжилт судлалын Gerontology Research Group-ын судлаачдын тогтоосноор манай гаргийн хамгийн өндөр настай хүн болох гэлэнмаа Ина Канабарру Лукас 116 жил 326 хоногтойдоо Бразилын өмнөд нутгийн Порту-Алегри хотод лхагва гарагт таалал төгсжээ.   


Тэрбээр 1908 онд Бразилд төрсөн бөгөөд хөл бөмбөгийн "Интернасьонал" багийн хөгжөөн дэмжигч байв. Тус багийн хамт олон Х сүлжээн дэх хуудсандаа талийгаач гэлэнмаагийн зургийг нийтлээд “К.Лукасын оюун санааны өвийг дурсан хүндэтгэх болно" гэж бичжээ.  


Лукасаас өмнө манай гаргийн хамгийн өндөр настан нь Японы иргэн Итоока байсан бөгөөд тэрбээр 2024 оны 12 дугаар сард 116 настайдаа таалал төгссөн юм.


Gerontology Research Group-ын мэдээллээр, одоо дэлхийн хамгийн өндөр настан нь 1909 оны наймдугаар сарын 21-нд төрсөн Их Британийн иргэн Этел Мей Катерхем болж байна. Лондоны өмнөд дүүрэгт амьдардаг тэрбээр 110 настайдаа ковидоор өвчилсөн боловч эдгэрчээ.

 

Холбоотой мэдээ