УВС: “Уул усны диваажин” гэрэл зургийн цомгоо монгол, англи тайлбартай гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-05-05 14:50:26

Улаангом, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Байгалийн гэрэл зурагчин Дамирангийн Баттулга Увс аймгийнхаа түүхт 100 жилийн ойд зориулан “Уул усны диваажин” гэрэл зургийн цомгоо худалдаанд гаргасан байна.


Тэрбээр Улаангом политехник коллежийн нийгмийн ажилтнаар ажилладаг бөгөөд өөрийн сонирхлоо дагаж байгалийн гэрэл зураг авдаг болжээ. Ажлынхаа хажуугаар сүүлийн 15 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнгээр ийнхүү гэрэл зургийн цомог гаргаад байна.


Увс нутгийн үзэсгэлэнт байгаль, малчин ахуй, нүүдэлчин соёлын үнэт агшнуудыг гэрэл зурагт мөнхөлсөн энэхүү цомгоо монгол, англи тайлбартайгаар цөөн тоогоор хэвлэжээ.


Нэг цомгийг 50 мянган төгрөгөөр худалдаж байна. 



Холбоотой мэдээ