Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи шуургатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Нийт нутгаар баруунаас салхи секундэд
6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур салхи
секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Хангай, Хөвсгөлийн уулархаг
нутгаар +4-+9 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан
голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +9-+14 градус,
Алтайн өвөр говь болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +22-+27 градус,
бусад нутгаар +14-+19 градус дулаан байна.
Нутгийн зүүн хагаст хуурайшилт
нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.