Математикийн хичээлийн элсэлтийн шалгалтыг 1000 даалгавраас сонгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-07 13:14:02

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. "Элсэлтийн шалгалт-2025"-ын математикийн хичээлийн нээлттэй даалгавруудыг нийтэллээ. 


Энэ удаагийн элсэлтийн шалгалтыг 1000 даалгавраас сонгох аж. Үүнийг блюпринтийн дагуу сонгосон нь анхны тохиолдол бөгөөд эдгээр бодлогыг бодсон байхад сурагчид математикт шаардлагатай мэдлэг, чадварыг олж авна гэж албаныхан тайлбарлалаа. Эхний удаад зөвхөн математикийн хичээлийг сонгосон бол цаашид бусад хичээлд даалгаврыг нээлттэй болгох боломжийг бүрдүүлэх ажээ. Даалгавар боловсруулах ажил олон нийтэд нээлттэй болсноор шаардлага хангасан тохиолдолд хэнээс ч даалгаврыг хүлээн авах боломжтой болж байна. 


Шаардлага хангасан даалгавруудыг мэдээлэл дамжуулах технологийн шинэ шийдлийн дагуу сургалтын байгууллага болон сургуулийн удирдлагын системд нийлүүлнэ гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэв. 

Холбоотой мэдээ