ХОВД: Баруун бүсийн 700 гаруй төрийн албан хаагч зөвлөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөн энэ сарын 7, 8-нд Ховд аймагт өрнөж байна.
Зөвлөгөөнд Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймгийн төрийн байгууллагын албан хаагчдын төлөөлөл 700 гаруй хүн оролцож буй.
Хоёр өдөр үргэлжлэх тус зөвлөгөөний эхний өдөр төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ, төрийн албан хаагчийн ёс зүй болон хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээтэй холбоотой хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Дээрх зөвлөгөөнд оролцогчид төрийн албаны шинэтгэл, хууль тогтоомжийн хэрэгжилт, хэрэглээ, хөдөлмөрийн харилцаа, цаашид анхаарах асуудал зэрэг олон сэдвээр мэдээлэл солилцож, саналаа илэрхийлж буй. Зарим шийдвэрлэх шаардлагатай асуудлыг төрийн бодлогод тусгахаар зорьж байгаа гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс онцоллоо.