ОРХОН: Баян-Өндөр, Жаргалант сумын 60 иргэнд гэр олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймаг, сумдын Засаг дарга нарт хандаж гэр хүссэн 200 гаруй иргэний өргөдөлд нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, гал, усны гамшигт өртөж орон гэргүй болсон, өндөр настай гээд Баян-Өндөр, Жаргалант сумын 60 иргэнд гэр олгов.
Аймгийн Нийгмийн халамжийн зөвлөл, Баян-Өндөр, Жаргалант сумын Амьжиргааг дэмжих зөвлөл, баг, сумын ажлын албаны хамтарсан өргөтгөсөн хурлаар гэр олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 2024-2028 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд иргэдэд чиглэсэн Хүний хөгжлийг гол зорилтоо болгосон бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа.
Иргэдэд гэр олгох асуудлыг аймгийн ИТХ-аар төсвийг баталснаар Орон нутгийн өмчийн газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулсан байна.