ОРХОН: "Цэвэр бичигтэн-Түргэн уншигч" тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-08 18:05:22

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг үндэслэн жил бүр “Үндэсний бичиг үсгийн баяр”- ыг тавдугаар сарын эхний 7 хоногт тэмдэглэдэг.


Энэ өдрийг тохиолдуулан Аялгуу соёлын төвийн номын сан, харьяа сургуулиудын ахлах, дунд ангийн сурагчдын дунд “Цэвэр бичигтэн”, “Түргэн уншигч” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.


“Цэвэр бичигтэн” төрөлд нийт 33 бүтээл ирснээс 15 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Л.Үүрийнтуяа нэгдүгээр байр,17 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Т.Баасанжаргал хоёрдугаар байр, 17 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Б.Бүжинлхам нар гуравдугаар байр эзэллээ.


“Түргэн уншигч” төрөлд нийт 21 хүүхэд оролцсоноос 17 дугаар сургуулийн 9б ангийн сурагч М.Аззаяа нэгдүгээр байр, 17 дугаар сургуулийн 7в ангийн сурагч Э.Номиндарь хоёрдугаар байр, 17 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Г.Сарнай нар гуравдугаар байр эзэллээ.


Орхон аймгийн Боловсролын газар, Насан туршийн суралцахуйн төвийн хамт олон сургууль, цэцэрлэг болон төрийн байгууллагуудын дунд тасралтгүй монгол бичгийн сургалт, тэмцээн, уралдааныг тогтмол зохион байгуулж байна.




Холбоотой мэдээ