СЗХ-ны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг өнөөдөр зохион байгууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр
дэвшигч Бөхбат овогтой Бат-Эрдэнэ 1985 онд төрсөн, 40 настай. 1993-2003 онд
Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Далайван дунд сургууль, 2003-2007 онд
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, 2004-2010 онд
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилгын инженер, архитектурын
сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн, бизнесийн удирдлагын
магистрын зэрэгтэй.
2008 онд "АПУ" ХК-д санхүүгийн мэргэжилтэн, 2008
онд хөрөнгө оруулалтын “Юу “Ти И Эй” ХХК-д судалгааны мэргэжилтэн, 2010
онд “Хера-Экуйпмент" ХХК-д борлуулалтын мэргэжилтэн, 2010-2011 онд
Мэргэжлийн боловсрол сургалтын газарт мэргэжилтэн, 2012-2016 онд Худалдан авах
ажиллагааны газарт худалдан авах үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, 2016 онд
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт худалдан авах үйл ажиллагаа
хариуцсан мэргэжилтэн, 2016-2017 онд “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ"
ТӨХК-д ТУЗ-ийн гишүүн, 2016-2018 онд “Барилгын хөгжлийн
төв" ТӨҮГ-т Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга,
2018-2022 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Борлуулалт хариуцсан
дэд захирал, 2023-2024 онд Барилга, хот байгуулалтын яаманд зөвлөх, 2024 оноос
“Кибер жаал” ХХК-д санхүүгийн зөвлөх, 2025 оноос “Хөвсгөл мөнгөн од” ХХК-д
санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байна.
Нэр дэвшигчийн сонсголын төгсгөлд УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Ж.Баясгалан, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу сонсголд оролцсон гишүүд сонсгол явуулснаас хойш хоёр өдрийн дотор хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана гэдгийг онцлон тэмдэглэв.