Хөгжлийн онцлогтой хүүхэдтэй ажиллах багш нарыг чадавхжуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-15 13:02:45

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хамтран хөгжлийн онцлогтой хүүхдүүдтэй ажиллах цэцэрлэгийн багш, ажилчдыг чадавхжуулж байна.


Энэ онд ашиглалтад орох СХД-ийн 28 дугаар хорооны 341 дүгээр цэцэрлэгт голчлон хөгжлийн онцлогтой хүүхдүүд сурна. Энд ажиллах багш, ажилчдыг онол, дадлага хосолсон байдлаар хөгжлийн онцлогтой хүүхдүүдтэй хэрхэн ажиллах тухай сургалтад хамруулж байна. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаа, сургалтын хүртээмжтэй орчинтой бодитоор танилцаж буй юм.


Тус цэцэрлэг 6 бүлгийн 150 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд энд хөдөлгөөн, хэл, хөдөлмөр засалч, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн багш, ажилтан ажиллах аж. Хөгжлийн онцлогтой хүүхэдтэй ажиллах арга зүйн мэргэшүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ