ЗАВХАН: Төв цэнгэлдэх хүрээлэнд 2100 хайлаас суулгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хаврын мод тарих өдрүүдийн хүрээнд
Завхан аймгийнхан төв цэнгэлдэх хүрээлэндээ 2100 хайлаас тарьжээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын бямба, ням гаргийг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ сарын 13-ны өдөр аймгийн төвийн төрийн байгууллагуудын удирдлага, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн алба хаагчдад зориулсан мод тарих, арга аргачлалын талаар сургалт зохион байгуулж, тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг хоёр өдөр явууллаа.
Мөн 17-ны бямба гарагт төрийн албан хаагчид цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд
2100 гаруй хайлаасны 2-3 настай суулгацыг тарилаа. Энэ үеэр манай
байгууллагаас мод тарих, арчлах аргачлалын заавар зөвлөгөөг газар дээр нь өгсөн
байна. Үргэлжлүүлэн төрийн байгууллага бүр өөрийн эзэмшлийн зам талбайг
зүлэгжүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд сайн дураараа мод тарих ажлыг 9-р
сарыг дуустал хийнэ. Иргэд өөрийн
эзэмшил хашаандаа мод тарьж арчилж ургуулж байна.
“Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж жил бүр мод тарих ажлыг тодорхой төлөвлөгөөний хүрээнд хийж байна. Ингэхдээ иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад олон мод тарих нь чухал биш. Харин жил бүр шинээр тарьж байгаа модыг арчилж ургуулах нь чухал гэдгийг зөвлөж байна.
Тухайлбал, 2023 онд 1743 иргэн, 193 аж ахуйн нэгж, байгууллага мод тарих ажилд оролцож, аймгийн хэмжээнд 532 мянган мод тарьж, арчлан ургуулж байна. Өнгөрсөн намар гэхэд Завхан аймаг 351915 мод тарьж суулгасан. Эдгээр тарьсан модны амьдралт 85-90 хувьтай байна гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
2025 оны хаврын мод тарих үйл ажиллагаа