Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого тасарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:47:34

Дундговь аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр оны эхний 9 сард нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 6 тэрбум 470 сая төгрөг болж, төлөвлөгөө нь 10 хувиар буюу 733 сая төгрөгөөр тасарсаныг мэдээллээ.

Гурвансайханаас бусад сум орлогын төлөвлөгөөг 9.5- 23.8 хувиар буюу 13- 406 сая төгрөгөөр тасалжээ.

Тус аймагт 9404 иргэн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэн байдаг. Үүний 3500 гаруй нь сайн дурын шимтгэл төлөгч, бусад нь аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын ажилтан албан хаагчид байгаа бөгөөд шимтгэл төлөгчдийн тоо өнгөрсөн оны 9 сарын байдалтай харьцуулахад буурсан байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ