ӨВӨРХАНГАЙ: Өсвөр үе, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хурдан” клуб байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-05-27 15:10:35

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас өсвөр үе, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хурдан” клуб байгууллаа.


Тус клубийн гишүүнээр өсвөрийн 16 сурагч, 12 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй таван  иргэн элсэж, батламжаа авлаа. Тэдэнд зориулан “Өдөр тутмын амьдрал ба цахим хэрэглээ, ур чадвар”, Мэдээллийн аюулгүй байдал ба цахим залилан сэдвээр сургалт хийсэн юм.


“Ахмад настан гээд нийгмийн олон сайхан үйлчилгээнээс хоцрохгүй байж, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх, залуу үетэйгээ хөл нийлүүлэн алхахад нь клуб дэмжлэг үзүүлнэ” гэдгийг аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга П.Мөнхбаатар хэллээ.

 

Нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт инновац хийх сэтгэлгээтэй, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой хүүхдүүдийг дэмжих, бүх нийтийн цахим ур чадварыг сайжруулах зорилгоор 21 аймгийн Засаг даргын дэргэд “Хурдан” клубийг байгуулж, одоогоор 2000 гаруй гишүүнтэй болоод байна.  

Холбоотой мэдээ