ӨВӨРХАНГАЙ: Залилангийн гэмт хэрэг өмнөх оныхоос 93.3 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-05-28 12:52:24

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Залилангийн гэмт хэрэг аймгийн хэмжээнд өсөлттэй байна. 2025 оны эхний 4 сарын байдлаар аймгийн Цагдаагийн газарт залилангийн гэмт хэрэг 58 бүртгэгдэж, 2024 оноос 93.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.


Гэмт хэргийн дийлэнх буюу 60.3 хувь нь Арвайхээр, 20.7 хувь нь Хархорин суманд тус тус үйлдэгджээ. Мөн хэрэг үйлдэх шалтгааны 53.4 хувь нь ашиг олох шунахай сэдэлтээс үүдэлтэй бөгөөд хуурч мэхлэн бусдыг залилсан байна.


Уг гэмт хэргийн 48 буюу 82.8 хувь нь цахим орчид үйлдэгдсэн учраас иргэн та өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ залилангийн хохирогч болохоос хамгаалахын тулд сэрэмжтэй байж, танихгүй хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй, хувийн мэдээллээ хүнд өгөхгүй, аливааг заавал нягталж, сэжигтэй тохиолдолд хуулийн байгууллагад хандахыг Цагдаагийн газраас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ