ХӨВСГӨЛ: Төгсөх ангийн сурагчид "Эрдмийн баяр"-аа тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-28 16:02:23

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын 34 сургуулийн сурагчид өнөөдөр "Эрдмийн баяр"-аа тэмдэглэж байна.


Тус аймгийн хэмжээнд 5-р ангийн 2969, 9-р ангийн 2397, 12-р ангийн 1777 суралцагч бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж байна.


Энэ жил сурагчид ерөнхий боловсролын сургуульд юу сурч мэдсэнээ тайлагнах зорилтын хүрээнд баяраа дурсамж дүүрэн тэмдэглэж байна. 




Холбоотой мэдээ