ХӨВСГӨЛ: “Хүслийн хад” аялал жуулчлалын цогцолборыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-02 09:28:59

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хөвсгөл нуурт барьж буй "Хүслийн хад" аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтыг “Жавхлан хүслэн” ХХК гүйцэтгэж ашиглалтад орууллаа.


Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмоос нуур луу түрж орсон хадан хошууг нутгийн иргэд Сомо хад гэж нэрлэдэг.


Тус газарт өвс ихээхэн ургадаг учраас нутгийн иргэд чулуун овоо босгосон байна.



Харин сүүлийн үед Хөвсгөл нуурт очсон хүмүүс хүслээ шивнэн, ажил үйлсээ даатган очиж залбирдаг болсон төдийгүй "Хүслийн хад" хэмээн нэрлэдэг болжээ.


Тус аялал жуулчлалын цогцолборт явган хүний зам, сүүдрэвч, бүтээгдэхүүн борлуулах цэг, амрах талбай, завины зогсоол, ариун цэврийн байгууламж бүхий иж бүрэн төвийг байгуулжээ.


Хөвсгөл аймгийг жил бүр 110 мянга гаруй жуулчин зорьдог. Тэдний очдог газруудын нэг нь Хүслийн хад юм.


Өмнө нь иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй байсны улмаас хүн унаж бэртэх зэрэг эрсдэл гардаг байсан.


Харин "Хүслийн хад" цогцолборыг ашиглалтад оруулснаар иргэд аюулгүй, ая тухтай орчинд амарч, аялах боломж бүрдэж байна.

 



 

Холбоотой мэдээ