Идэвхтэн сурвалжлагч Х.Санак “Алтан гадас” одонгоор шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:31:56

МСНЭ-ийн гишүүн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан,Ган үзэгтэн Х.Санак саяхан болсон “Олон ястны Жангар-1” наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Алтан гадас” одон энгэртээ зүүлээ.

Ховд аймгийн Булган сумын уугуул ахмад багш, манай сонины идэвхтэн сурвалжлагч Х.Санак олон сонирхол татсан нийтлэл, мэдээ бичиж уншигч олны танил болсон хүний нэг.
Эзнээ олсон шагналын эзэн Х.Санак олон мянган шавь нартаа эрхэм хүндтэй багш нарын нэг төдийгүй эвлэл, пионер, хүүхдийн байгууллагын ахмад ажилтан, залуу үеийг сурган хүмүүжүүлэгчдийн нэг.

Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд