Хар салхины улмаас Италид хоёр хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-11-07 11:58:43

РОМ. /Anadolu/. Италийн нутаг дэвсгэрийг өчигдөр орой хар салхи дайран өнгөрсний улмаас хоёр хүн амиа алджээ.

Тус улсын нийслэл Ром хотоос баруун хойд зүгт орших далайн эргийн Ладисполи хотыг хар салхи дайран өнгөрсний дараа барилгын хананы нурангин дороос гадаадын нэгэн иргэний цогцос олдсон байна.

Мөн Ромоос холгүй орших Чесано тосгонд 61 настай нэгэн эрэгтэй хар салхины улмаас булгарч унасан модонд дарагдан амиа алджээ.

Энэ хар салхи нь Итали орныг сүүлийн үед нөмөрсөн байгалийн гамшгуудын нэг юм.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын төвийн нутгийн Марке муж болон Перужа мужийн Норча хотод газар хөдлөлт болсон билээ. Аз болоход, газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдээгүй.

Наймдугаар сард тус улсын төвийн нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 300 орчим хүн амиа алдсан билээ.

Г.Доржханд

 

 

 

 

Холбоотой мэдээ