Аймгийн ИТХ-ын сонгуульд оролцогч нам, нэр дэвшигчдэд 112 сая төгрөгийн хандив иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн 2016 оны ИТХ-ын сонгуульд оролцогч МАН, АН-ын нэр дэвшигчдэд нийт 35 иргэнээс 52,1 сая төгрөг хандивласан байна. Харин МАН-д 44 иргэнээс 60 сая төгрөгийн хандив өгч, хуулийн этгээдээс хандив өгөөгүй байна.
Сүхбаатар аймгийн Аудитын газраас Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасны дагуу аймгийн ИТХ-ын сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдэд нэг сая түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив хуулийн этгээдийн жагсаалтыг ийн танилцуулсан юм.
Т. Одончимэг