БУЛГАН: Малчид "хөвдөг гүүр"-тэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Бүрэгхангай сумын Цахт багийн малчин Б.Бат-Эрдэнэ, Ч.Батцоож нар Орхон голын Уушигийн гарамд иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих “хөвдөг гүүр”-ийг бариулж ашиглалтад орууллаа.
Тус гүүр нь 80 метрийн урттай бөгөөд ах дүү хоёр өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулжээ. Цаашлаад тухайн газрыг аялал жуулчлалын бааз болгон өргөжүүлэх томоохон зорилго тавин ажиллаж байгаа ажээ.
Энэ томоохон бүтээн байгуулалтад Цахт багийн малчид, иргэд идэвхтэй оролцсон бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжилсэн ажилд 8 малчин залууг түр ажлын байраар хангажээ.