ХӨВСГӨЛ: Монгол бөхийн баяр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-23 21:13:38

Цагаан-Үүр, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган гол буюу гурван аваргын нутагт “Монгол бөхийн баяр” эхэллээ.


Цагаан-Үүр сумын төвөөс зүүн тийш 30 км-ийн зайд Уялган гол байдаг.

 

Баярт зориулсан бөхийн барилдаанд Монгол Улсын начин А.Батмөнх, Ч.Батчулуун, Б.Даваабаяр зэрэг улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж байна.


Маргааш сурын харваа, өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах бөхийн барилдаан, бөхийн цол дуудаачийн уралдаан, бөх тайлбарлагчдын уралдаан зэрэг болно.


Бөхийн баяр нь бөхийн түүхэнд нэг голын гурван аварга гэж хүндлэгдсэн Уялган голын уугуул Монгол Улсын аварга Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин нарын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилготой юм.


Уялган голоос улс орон даяар нэр алдраа дуурсгасан Монголын гурван хүчит аварга Д.Дамдин, Х.Цэвээнравдан, Ч.Бээжин, улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид, Д.Доржготов, улсын гарьд Д.Баяраа, улсын начин А.Батмөнх, Ц.Ванчинхоролоо, Ш.Ванчин, Д.Лхагва-Очир, Т.Бат-Эрдэнэ, А.Өлзийбаяр, Ц.Жадамбаа, Б.Баттогтох зэрэг аймгийн арслан, заан, начнууд төрсөн хүчтэний өлгий нутаг юм.







Холбоотой мэдээ