ДОРНОГОВЬ: Шинэ начныг угтан авч хүндэтгэл илэрхийлэв

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2025-07-28 18:23:25

Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хэдхэн хоногийн өмнө болсон үндэсний их баяр наадмаар улсын начин цол хүртсэн Дорноговь аймгийн Айраг сумын харьяат  улсын начин М.Бямбадоржийг аймгийн удирдлагууд, ах дүүс, мэргэжлийн холбоодын төлөөлөл хүлээн авч баяр хүргэж хүндэтгэл илэрхийллээ. 


Тэрээр тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадамд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан М.Бямбадорж улсын арслан Ц.Содномдоржоор тав давж Монгол Улсын начин цолын болзол хангасан юм.