Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.9 тэрбум төгрөгөөр арвижлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-31 17:03:02

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 8.9 тэрбум төгрөгөөр арвижлаа.


Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Энэ дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоолол хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны дөрвөн банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан билээ. Эдгээр банктай байгуулсан гэрээний дагуу энэ оны долоодугаар сарын хүү 8.9 тэрбум төгрөгийг хүлээн авч, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулжээ.  

 

Хадгаламжийн хугацаанд нийт 105 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох бөгөөд өмнө нь тав болон зургаадугаар сарын хүү болох 17.1 тэрбум төгрөгийг хүлээн авч, одоогоор 26.1 тэрбум төгрөгийг орлого хүлээн аваад байна.

 



Холбоотой мэдээ