“SoftBank” компани “Intel”-д 2 тэрбумын хөрөнгө оруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 19 /CNN/. Японы “SoftBank” компаниас Америкийн чип үйлдвэрлэгч “Intel” компанид 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон талаар хоёр компани даваа гарагт мэдэгджээ.
“SoftBank” нь “Intel”-ийн нэгж хувьцаанд 23 ам.доллар
төлнө гэж компаниудын мэдэгдэлд дурдсан байна. “Intel”-ийн хувьцааны ханш дээрх мэдэгдлийг гарсны дараа 6 хувиар өсжээ.
Цагаан ордон “Intel”-ийн хувьцааг авах талаар хэлэлцэж
байна гэсэн мэдээлэл гарснаас хэдхэн
хоногийн дараа энэ мэдээ цацагдаж байна. Даваа гарагт гарсан мэдээлэлд, засгийн газар чип үйлдвэрлэгчийн 10 хувийн хувьцааг /ойролцоогоор
10.5 тэрбум ам.доллартай
тэнцэх/ авах магадлалтай гэсэн байна.
Нэгэн цагт хүчирхэг байсан “Intel” компани
технологийн дэвшилд дасан зохицож чадаагүйн улмаас өрсөлдөгчдөөсөө хол хоцроод байгаа юм.
Ерөнхийлөгч Дональд Трамп болон “Intel” компанийн гүйцэтгэх захирал Лип-Бу Тан нар өнгөрсөн долоо хоногт уулзсан бөгөөд Лип-Бу Тан Хятадтай холбоотой гэх мэдээлэл гарсны
дараа энэхүү уулзалт болжээ. Д.Трамп
уг уулзалтыг “маш сонирхолтой” болсон хэмээн тодорхойлоод, Лип-Бу Таны амжилтыг гайхалтай түүх
хэмээн сайшаасан байна.
Лип-Бу Тан
энэ оны гуравдугаар сард “Intel” компанийг удирдаж
эхэлснээсээ хойш тус компанийг өөрчлөхийг оролдсоор байгаа юм. Түүний төлөвлөгөөнд “Intel”-ийн ажилтнуудын 15 хувийг цомхотгох шийдвэр багтсан бөгөөд өнгөрсөн
сард компани энэ ажлыг ерөнхийдөө
дуусгасан гэж мэдэгдсэн байна.