Х.Чимаевт Maybach автомашин бэлэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-21 08:47:07

ГРОЗНЫЙ, 2025 оны наймдугаар сарын 21. /ТАСС/. ӨАБНУ-ын тамирчин Дрикус дю Плессиг дунд жинд /83,9 кг/ ялснаар холимог тулааны UFC холбооны аварга болсон Хамзат Чимаев төрөлх Чечень нутагтаа хүрэлцэн ирлээ. Тэрбээр Арабын Нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байгаа юм. 


Грозный хотын нисэх онгоцны буудалд түүнийг ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень улсын төрийн тэргүүн Рамзан Камзан, хөгжөөн дэмжигчид, албаны хүмүүс угтан авав.


“Х.Чимаев ялна гэдэгт би 100 хувь итгэлтэй байсан. Ямар ч эргэлзээ төрөөгүй” гэж Р.Кадыров хэлээд Чимаевт цоо шинэ Maybach автомашины түлхүүрийг гардуулан өглөө.


Чимаев ба Дрикус дю Плесси нарын цол хамгаалах тулаан энэ сарын дундуур АНУ-ын Чикаго хотод UFC 319 тэмцээний үеэр болж, шүүгчид санал нэгтэйгээр ялалтыг Чимаевт өгчээ.


Өдгөө 31 настай Чимаев холимог тулааны /ММА/ тэмцээнд 15 ялалт байгуулж, нэг ч ялагдаагүй байна. Мөн адил 31 настай дю Плесси 23 ялж, 3 ялагдаад байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр сард аварга цол авч, түүнийгээ хоёр удаа амжилттай хамгаалаад байсан юм. 

Холбоотой мэдээ